Нууцлалын бодлого
Энэхүү Нууцлалын бодлого нь Memo Drama аппликейшн, вебсайт, програм хангамж болон түүнтэй холбоотой үйлчилгээнүүд ("Memo Drama" эсвэл "Платформ") зэрэг Memo-н үйлчилгээнүүдэд хамаарна. Memo Drama-г Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Бид таны хувийн нууц маш чухал болохыг хүлээн зөвшөөрч, таны хувийн нууцыг хамгаалж, хүндэтгэх үүрэг хүлээдэг. Энэхүү Нууцлалын бодлого нь бидний үйлчилгээтэй холбоотойгоор таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хуваалцаж, боловсруулж, хадгалдаг болохыг тайлбарлахаас гадна таны хувийн мэдээллийг ашиглах, хандах, залруулахтай холбоотой таны сонголтуудыг тодорхойлсон болно. Энэхүү Нууцлалын бодлого нь дэлхий даяар үйлчлэх бөгөөд хуулийн харьяаллын онцлогтой холбоотой заалтуудыг "Нэмэлт нөхцөл, Хуулийн харьяаллын онцлог" хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан болно.
Энэхүү Нууцлалын бодлого нь зөвхөн энэ вебсайт/аппликейшн дээр явагдаж буй мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагаанд хамаарах бөгөөд гуравдагч талын вебсайт, аппликейшн эсвэл үйлчилгээ үзүүлэгчдийн хэрэгжүүлж буй мэдээлэл цуглуулах, боловсруулах үйл ажиллагаанд хамаарахгүй. Та гуравдагч талын вебсайт эсвэл аппликейшнтэй харилцах үедээ тэдэнд өөрийн хувийн мэдээллийг өгч болох ба тэдгээр гуравдагч талууд нь өөр нууцлалын бодлого, туршлагатай байж болохыг анхаарна уу. Таны хувийн мэдээлэлтэй хэрхэн харьцдагийг ойлгохын тулд тэдний нууцлалын бодлогыг шалгахыг бид зөвлөж байна.
Энэхүү Нууцлалын бодлого нь дараах сэдвүүдийг хамарна:
-
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
-
Бид таны мэдээллийг хэрхэн ашигладаг вэ
-
Бид таны мэдээллийг хэрхэн хуваалцдаг вэ
-
Бид таны мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ
-
Насанд хүрээгүй хүмүүсийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг вэ
-
Нууцлалын бодлогын шинэчлэлт
-
Бидэнтэй хэрхэн холбогдох вэ
-
Хэл
-
Холбогдох хууль болон маргаан шийдвэрлэх
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Бид таны тухай дараах мэдээллийг цуглуулж болно:
1.1 Таны өгсөн мэдээлэл
-
Бүртгэл үүсгэх, нэвтрэх мэдээлэл.. Memo-н хэрэглэгчийн үйлчилгээнд хандахын тулд та өөрийн [холбоо барих мэдээлэл (имэйл хаяг)]-ийг бидэнд өгч болно. Таны асуудлыг илүү сайн шийдвэрлэхийн тулд таны хэрэглэгчийн ID болон холбогдох асуудлын тодорхойлолт шаардлагатай. Түүнчлэн гомдол, дэмжлэг хүсэх, санал хүсэлт илгээх зэрэг шалтгаанаар бидэнтэй харилцах үед таны илгээсэн мэдээллийг бид цуглуулж болно.
1.2 Автоматаар цуглуулдаг мэдээлэл Та Memo Drama руу нэвтэрч, ашиглах үед бид таны мэдээллийг автоматаар цуглуулах болно:
-
Ашиглалтын мэдээлэл. Бид таны Memo Drama-тай хэрхэн харилцсан талаарх мэдээллийг цуглуулна. Үүнд [дарсан, дагасан, хайсан, "Миний сан"-д хадгалсан контент, үзсэн түүх, гүйлгээний бүртгэл] зэрэг орно. Бид контентын зөвлөмжийг танд зориулан хувийн болгохын тулд таны сонирхлыг тодорхойлох зорилгоор эдгээр мэдээллийг цуглуулдаг.
-
Төхөөрөмжийн мэдээлэл. Бид таны төхөөрөмжийг таних, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын туршлагыг сайжруулах зорилгоор таны Memo Drama-т хандсан төхөөрөмжийн талаарх зарим мэдээллийг цуглуулж болно. Үүнд төхөөрөмжийн ID эсвэл бусад давтагдашгүй танигч; төхөөрөмж болон програм хангамжийн онцлог (төрөл, тохиргоо гэх мэт), системийн хэл, хандсан URL, IP хаяг, хөтчийн мэдээлэл, стандарт веб серверийн бүртгэлийн өгөгдөл; Зар сурталчилгааны танигч ("IDFA", зөвхөн iOS төхөөрөмжид) зэрэг орно.
-
Дотоод санах ой. Бид аппликейшны өгөгдлийн кэш гэх мэт механизмуудыг ашиглан таны төхөөрөмжид дотооддоо мэдээлэл (таны хувийн мэдээллийг оруулаад) цуглуулж, хадгалж болно.
1.3 Бусад эх сурвалжаас авсан мэдээлэл Бид энэхүү Нууцлалын бодлогод дурдсан мэдээллийг дараах бусад эх сурвалжаас хүлээн авч болно:
-
Гуравдагч талын бүртгэлийн мэдээлэл. Та нийгмийн сүлжээний (Google) болон Apple-ийн бүртгэлийн мэдээллээ ашиглан Memo Drama-т бүртгүүлж болно. Хэрэв та гуравдагч талын бүртгэлээр нэвтэрвэл, бүртгэл үүсгэх, нэвтэрсэн хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ үзүүлэх, бүртгэлийг тань хамгаалах, аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид тухайн платформоос таны [хоч нэр (nickname), Apple ID (зөвхөн iOS төхөөрөмжид), имэйл хаяг] зэрэг мэдээллийг авах болно.
-
Бусдаас хүлээн авсан мэдээлэл. Танд хандсан шууд зурвас, бидэнд ирүүлсэн гомдол, давж заалдах хүсэлт, санал хүсэлтэд таныг дурдсан эсвэл оруулсан, эсхүл таны холбоо барих мэдээллийг бидэнд өгсөн тохиолдолд бид бусдаас таны тухай мэдээлэл хүлээн авч болно.
2. Бид таны мэдээллийг хэрхэн ашигладаг вэ
Бид цуглуулсан мэдээллээ дараах зорилгоор ашигладаг:
2.1 Үйлчилгээ үзүүлэх
-
Тантай байгуулсан гэрээг батлах, хэрэгжүүлэх.
-
Танд зориулсан үйлчилгээгээ хүргэх, хангах, боловсруулах, хэвийн ажиллагааг удирдах.
-
Таны бүртгэл, профайлыг үүсгэх.
2.2 Харилцаа холбоо
-
Таны Memo Drama-ын ашиглалт, бүтээгдэхүүний зарлал, програм хангамжийн шинэчлэлтийн талаар тантай холбогдох, мөн тусламж хүссэн таны хүсэлтэд хариулах.
2.3 Маркетинг ба Зар сурталчилгаа
-
Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх маркетингийн мэдээлэл, тусгай саналуудыг таны инбокс зурвасаар илгээх.
2.4 Таны ашиглалтын туршлагыг сайжруулах
-
Memo Drama-ыг ашиглах үед танд харагдах контентыг хувийн болгох.
-
Контентыг танд болон таны төхөөрөмжид хамгийн үр дүнтэйгээр харуулах.
2.5 Аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал
-
Memo Drama дээрх зүй бус үйлдэл, хор хөнөөлтэй үйл ажиллагаа, луйвар, урвуулан ашиглах, спам, хууль бус үйлдлийг илрүүлж, тэмцэх.
-
Аюулгүй байдлын эрсдэл эсвэл техникийн асуудлыг хянаж урьдчилан сэргийлэх, таны бүртгэл болон системийн аюулгүй байдлыг хамгаалах.
2.6 Хууль тогтоомжид нийцүүлэх
-
Хууль эрх зүйн болон зохицуулалтын үүрэг хариуцлагыг биелүүлэх (үүнд шүүхийн нэхэмжлэл, мөрдөн байцаалтад хариу өгөх, компани нэгдэх, худалдан авах зэрэг орно).
2.7 Технологийн хөгжүүлэлт, Судалгаа
-
Манай алгоритм зэрэг технологийг сургаж, сайжруулах.
-
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор Memo Drama-ын ашиглалтын талаарх статистик боловсруулж, дүн шинжилгээ хийх.
3. Бид таны мэдээллийг хэрхэн хуваалцдаг вэ
Энэхүү Нууцлалын бодлогод тусгайлан зааснаас бусад тохиолдолд бид таны хувийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй.
3.1 Таны зөвшөөрөлтэйгөөр хуваалцах Таны зөвшөөрөл эсвэл зааварчилгаагаар бид гуравдагч талтай мэдээлэл хуваалцаж болно. (Ж/нь: сошиал медиа руу контент шэйрлэх).
3.2 Бизнесийн түншүүдтэй хуваалцах
-
Нийгмийн сүлжээ. Нийгмийн сүлжээгээрээ бүртгүүлсэн бол.
-
Гуравдагч талын SDK үйлчилгээ үзүүлэгчид.
3.4 Хуулийн шаардлагаар хуваалцах Хууль сахиулах байгууллага, шүүх, төрийн байгууллагуудын шаардлагаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хуваалцаж болно.
4. Бид таны мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ
4.1 Хэрхэн хадгалдаг вэ
-
Байршил. Одоогоор таны мэдээллийг хадгалах манай сервер Монголпд байрлаж байна.
-
Хадгалах хугацаа. Таныг бүртгэлээ устгах хүртэл эсвэл зорилгодоо хүрэхэд шаардлагатай хугацаагаар хадгална. Хуулийн шаардлагаар хугацаа нь уртасч болно. Хадгалах хугацаа дууссаны дараа мэдээллийг устгах эсвэл танигдахгүй болгож өөрчилнө.
4.2 Хэрхэн хамгаалдаг вэ Бид таны мэдээллийг хамгаалахын тулд [шифрлэлт болон мэдрэмжгүй болгох] зэрэг техникийн болон удирдлагын зохих арга хэмжээг авдаг.
-
Техникийн арга хэмжээ: Дамжуулалтын шифрлэлт, өгөгдлийн хандалтын хяналт, олон шатлалт баталгаажуулалт.
-
Удирдлагын арга хэмжээ: Ажилчдын хандах эрхийг хязгаарлах, сургалт зохион байгуулах.
5. Насанд хүрээгүй хүмүүсийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг вэ
Memo Drama нь 18-аас доош насны хүүхдүүд эсвэл таны харьяалах хууль тогтоомжоор заасан хязгаарын наснаас доош насныханд зориулагдаагүй болно. Тиймээс бид насанд хүрээгүй хүмүүсийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.
6. Нууцлалын бодлогын шинэчлэлт
Бид хууль эрх зүй, техникийн болон бизнесийн хөгжилд нийцүүлэн энэхүү бодлогыг шинэчилж болно. Чухал өөрчлөлтүүдийн талаар танд урьдчилан мэдэгдэнэ.
7. Бидэнтэй хэрхэн холбогдох вэ
Танд асуулт, гомдол байвал:
8. Хэл
Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол хэл дээр бичигдсэн бөгөөд бусад хэл рүү орчуулагдаж болно. Зөрчилдөөн үүссэн тохиолдолд Монгол хэл дээрх хувилбар давамгайлна.
9. Холбогдох хууль болон маргаан шийдвэрлэх
Энэхүү Нууцлалын бодлогыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулж, тайлбарлана.